Хагас шигшээн 4 баг тодорлоо.

Хагас шигшээнд оролцох 4 баг тодорлоо. А - ээс Kappa Pride, B - гээс Lone Gaming, C - гээс Must Be, D - гээс Friends.  

Дэлгэрэнгүй үзэх

2017 Дота2 тэмцээний хуваарь

2017оны 5сарын 16нд Хүрээ дээд сургууль дээр Дота 2 тэмцээний техникийн зөвлөл болж өнгөрсөн. Баг бүр зургаа авахуулж сугалаа сугалсан…

Дэлгэрэнгүй үзэх

СОНИРХСОН МЭДЭЭЛЛЭЭ АСУУГААРАЙ

Тэмцээний бүртгэлийн талаар эсвэл тэмцээний талаарх мэдээллийг утасаар(9952-8040) асуух юм уу доор comment үлдээн лавлана уу.

Дэлгэрэнгүй үзэх

2017 ОНЫ DOTA2 ТЭМЦЭЭНИЙ БАЙР ЭЗЭЛСЭН БАГУУД

1-р байр ”Friends”

2-р байр  ”Lone Gaming”

3-р байр  ”Kappa Pride”

IMG_7778

БҮРТГҮҮЛЭХДЭЭ

important_notice

И-МЭЙЛ БҮРТГЭЛ

5-р сарын 1-ээс 5-р сарын 11-ны өдрийн 21 цаг хүртэл dota2@huree.edu.mn имэйл-рүү илгээнэ. (Заавал ирж бүртгүүлэх ёстой)                  [ИМЭЙЛЭЭР БҮРТГҮҮЛЭХ АРГА]

Бүртгэлийн дугаарыг имэйлээр бүртгүүлсэн тохиолдолд буцааж тухайн имэйлрүү илгээнэ. Бүртгэлийн дугаар хүлээн авч техникийн зөвлөгөөний хуралд оролцоно.

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

Нэг багаас 5,000₮ ( 21-ны өдөр тоглоом дууссаны дараа 5,000₮ төгрөгийг тань буцаан олгоно. )

БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ ХҮЛЭЭН АВАХ ГАЗАР

Имэйл-ээр бүртгүүлж дууссаны дараа 5-р сарын 16-нд Хүрээ Дээд Сургууль дээр 16 цагаас биеэр ирэн бүртгэлийн хураамж болох 5,000₮-тэй ирж бүртгэлээ баталгаажуулна.

Техникийн зөвөлгөөн

5-р сарын 16ны Мягмар гарагт,  Хүрээ Дээд Сургууль дээр хураамжны 5,000 төгрөгөө өгж бүртгэлээ баталгаажуулсны дараа  Техникийн зөвөлгөөний хурал болно. Багийн зургаа авхуулах тоглолтын заавар зөвлөгөө авах, тоглолтын сугалаа сугалах. Багаа төлөөлж нэгээс дээш хүн хуралд оролцох шаардлагатай ба бүх заавар зөвлөгөө болон болох газар зарлагдана. Техникийн зөвлөлийн хурал дээр ирээгүй баг тэмцээнд оролцож чадахгүй.

ШАГНАЛ

1-р байр
₮300,000
  • Цом & Өргөмжлөл
  • Хүрээ дээд сургуулийн элсэлтийн тэтгэлэг – сургалтын төлбөр 50%
2-р байр
₮150,000
  • Өргөмжлөл
  • Хүрээ дээд сургуулийн элсэлтийн тэтгэлэг – сургалтын төлбөр 25%
3-р байр(2 баг)
₮50,000
  • Өргөмжлөл
  • Хүрээ дээд сургуулийн элсэлтийн тэтгэлэг – сургалтын төлбөр 10%
Тэмцээний дүрэм

2017 онд Хүрээ Дээд Сургуулиас Ахлах ангийн сурагчдын дунд явуулж буй Dota2-ын тэмцээн.

Тоглох зарчим

  • 5vs5 багууд CAPTAIN моде-оор бүгд тоглоно.
  • 64 болон 32ын тоглолт нэг тоглолтоор явагдана. (1,2-р шат)
  • 16-ын тоглолтоос эхэлж 3н тоглолтоор (best of 3) тоглож хоёр удаа ялах юм бол тухайн шатыг ялсанд тооцно. (3 тоглолтоос нэг баг эхний хоёр тоглолтод ялсан тохиолдолд ялсанд тооцож цаашид тоглоом үргэлжлүүлэхгүй. )
  • Radiant / Dire орчин сонгохдоо тоглоомоос өгөгдсөн сонголтыг дагана. (шүүгч эсвэл эсрэг багийн ахлагчтайгаа тохиролцож орчноо сольж болно.)
  • Түрүүлж аль нэг баг нь Ancient буюу төвийг эхэлж устгасан тохиолдолд тоглоом дуусаж төвийг устгасан баг нь ялна.
  • Баатраа сонгохдоо алдаа гаргаж тоглоом эхэлсэн тохиолдолд тоглоомоо дахин эхнээс нь эхлүүлэх боломжгүй.

Тоглох явцад

  • Нэг тоглолтод нэг багаас нэг л удаа Pause авах эрхтэй.
  • chat-аар pause авах хүсэлтээ Зөвхөн багийн ахлагч л илгээх эрхтэй.
  • Зөвхөн багийн гишүүд дундаа chat-д холбогдох ба ямар нэгэн хүсэлт гарвал багийн ахлагчдаа чатаар мэдэгдэнэ.  (Зөвхөн багийн ахлагч шүүгчид хүсэлт гаргана.)

HUREE DOTA2 CHAMPIONSHIP GALLERY

2016 оны ”Хүрээ” дээд сургуулын ахлах ангийнханы дунд болсон Dota2 тэмцээний зурагнууд.

2017 оны ”Хүрээ” дээд сургуулын ахлах ангийнханы дунд болсон Dota2 тэмцээний зурагнууд.